Тод мэдээ
Аялал жуулчлалын хямд тээвэрлэлтийг бий болгохоор судалж байна
БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл Унгар улсаас Монгол Улсад суугаа элчин сайдын үүргийг хамаарагч Обрушански Борбалог хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр орны хамтын ажиллагаа, тэр дундаа байгаль орчны салбарт хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүдийн талаар ярилцаж, санал сэтгэгдэлээ солилцлоо. Түүнчлэн тэд цаашдын хамтын ажиллагааны хүрээг тэлэх, үр дүнтэй ажиллахад анхаарах шаардлагатай хэд хэдэн асуудлыг хөндсөн. Тухайлбал, усны хайгуул хийх, зөөврийн бохир усны байгууламжийг барих, хоёр талын усны мэргэжилтнүүдийн уулзалтыг зохион байгуулах, аялал жуулчлалын хямд тээвэрлэлтийг бий болгох, визний асуудлыг хөнгөвчлөх зэрэг асуудлуудаар санал солилцлоо.


Элчин сайдын үүргийг хамаарагч Обрушански Борбало хэлэхдээ “ Хоёр улсын иргэд бид ахан дүүс би итгэдэг. Учир нь бид ч бас монголчуудтай адил хөх толботой төрдөг. Бидний энэ холбоо цаашдаа аялал жуулчлалын салбарт ахиц гаргана гэж найдаж байна. Аялал жуулчлалын хамгийн чухал зүйл нь хямд үнэтэй тээвэрлэлт байдаг. Манай зүгээс хямд үнэтэй агаарын нислэгийн талаар судалж байгаа. Энэ асуудал шийдэгдвэл зөвхөн Унгар улсаар хязгаарлагдахгүй Европын олон орноос аялагчид зорьж ирэх боломж бүрдэнэ гэж харж байна.” гэсэн юм.

Харин Д.Сарангэрэл сайд: “Хоёр улс усны чиглэлээр олон жилийн хамтын ажиллагааг хэрэгжүүлсээр ирсэн. Түүнийгээ үргэлжлүүлэх таны саналд талархаж байна. Мөн аялал жуулчлалын чиглэлээр дэвшүүлж байгаа таны санал үнэхээр сайхан санагдаж байна. Аялалын хямд тээвэрлэлт болон визтэй холбоотой асуудлууд төвөггүй болчихвол олон боломж нээгдэнэ. Энэ тал дээр бид бүрэн дэмжиж, хамтран ажиллахад бэлэн.” гэсэн юм.
Эх сурвалж: БОАЖЯ
Тод мэдээ
Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа
Завхан аймгийн хэмжээнд хонин толгойд шилжүүлснээр 6.0 сая толгой мал өвөлжиж, хаваржих тооцоо гарсан бөгөөд 3 аймгийн 12 сумын нутагт 30 өрхийн 13.4 мянган мал оторлож байна. Аймгийн аюулгүй нөөцөд бүдүүн тэжээл 648 тн, хүчит тэжээл 367 тн тус тус бүрдүүлж, Улиастай, Шилүүстэй, Завханмандал, Тосонцэнгэл, Түдэвтэй, Тэс сумдад байршуулсан.
“Адапт” төслийн санхүүжилтээр Отгон, Алдархаан, Асгат, Нөмрөг, Сонгино зэрэг сумдад өвс тэжээлийн бага оврын агуулах, саравчийг барьж стандартын дагуу өвс, тэжээлийн нөөцийг хадгалах нөхцөлийг бүрдүүлсэн байна. Нийт нутгийн 97 хувь нь цасан бүрхүүлтэй, цасны дундаж зузаан 2-13 см байгаа бөгөөд зудын урьдчилсан төлөвөөр 2 хувьд нэн их, 17 хувьд их буюу өвөлжилт хүндрэх эрсдэл үүссэн.
Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн 9 бүлэг 34 заалт бүхий төлөвлөгөөг боловсруулж, гамшгаас хамгаалах, эрсдэлийг бууруулах арга хэмжээнд нийт 468.0 сая төгрөгийг төлөвлөн, зарцуулсан байна. Энэ хүрээнд хамгийн их эрсдэлтэй Улиастай суманд тохиолдож болзошгүй обьектын гал түймэр, үер, газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийн нарийвчилсан үнэлгээг хийлгэсэн хэмээн УОК-ын орлогч дарга, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуянгаар ахлуулсан ажлын хэсэгт танилцууллаа.
Хошууч генерал Г.Ариунбуян өвөлжилтийн нөхцөл байдал хүндрэх үед сум, орон нутгийн хэмжээнд төрийн үйлчилгээг шуурхай хүргэх, оновчтой зохион байгуулах, орон нутгийн гамшгаас хамгаалах чадавхыг нэмэгдүүлэх, бүсийн хэмжээннд өвс, тэжээлээр хязгаарлахгүйгээр шаардлагатай стратегийн нөөцийг бүрдүүлэх зэргээр холбогдох арга хэмжээг тухай авч хэрэгжүүлэхийг даалгалаа.
Тод мэдээ
Уртасгасан цагаар ажиллаж байгаа өрхийн эмнэлгүүд
Улаанбаатар хотын хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт өндөр байгаа. Иймээс нийслэлийн өрхийн эрүүл мэндийн төвүүд өнөөдрөөс эхлэн уртасгасан цагаар ажиллах эхэлж байгаа.
Найман дүүргийн дараах эмнэлгүүд ажлын өдөр 08:30-20:00, амралтын өдөр 11:00-18:00, бүх нийтийн амралтын өдөр 11:00-17:00 цаг хүртэл ажиллах хуваарьтай байна.

Тод мэдээ
Ерөнхий сайд Г.Занданшатар халдвар, хамгааллын дэглэмийг бүх шатанд сахих үүрэг өглөө
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар сурагчдын амралтын хугацааг наашлуулах эсэх асуудлаар Эрүүл мэндийн яам, Боловсролын яамныхантай уулзлаа. Улсын хэмжээнд хийсэн эрсдэлийн үнэлгээгээр 12 дугаар сарын 15 гэхэд томуу, томуу төст өвчин дэгдэлт “Өндөр эрсдэлтэй” түвшинд хүрэхээр байгааг ЭМЯ-наас танилцууллаа.
Тиймээс бага ангийн сурагчдын амралтыг 14 хоногоор наашлуулах эсвэл цахимд шилжүүлэх саналыг гаргасан. Харин Боловсролын яамнаас ЭМЯ-ны гаргасан саналыг шууд хүлээн авах боломжгүй гэв.
П.Наранбаяр: 12 дугаар сарын нэгнээс сурагчдыг амрааж эхэлбэл ид хүйтний үед амралт дуусаж, хичээл цуглана. Тэр үед томуу, томуу төст өвчин дэгдвэл яах вэ? гэдэгт ЭМЯ баталгаа өгч чадахгүй байгаа юм.
Ерөнхий сайд Г.Занданшатар талуудын мэдээллийг сонсоод эхний ээлжид халдвар, хамгааллын дэглэмийг бүх шатанд сахих үүрэг өглөө. Энэ долоо хоногт урьдчилан сэргийлэх ажлыг бүх шатны байгууллага хариуцлагатай хийж, өвчлөл буурвал хичээлийг товлосон хугацаанд нь амраана. Хэрвээ буурахгүй, улам нэмэгдвэл ирэх 7 хоногоос цахимд шилжүүлэхийг үүрэг болголоо.
Хэрвээ хичээлийг цахимд шилжүүлэхээр болбол сургалтын үйл ажиллагааг тасалдалгүй, чанартай зохион байгуулахад онцгой анхаарч, үүрэн холбооны оператор компаниуд болон ЦХИХХЯ-тай хамтран ажиллахыг Боловсролын яаманд чиглэл болгов.
Г.Занданшатар, "Хамгийн чухал нь иргэдийг бухимдуулахгүй, зөв зохион байгуулалт хийж, эмнэлгийн ачааллыг яаралтай бууруулах хэрэгтэй. Цахимаар цаг авах, нээлттэй утас ажиллуулж зөвлөгөө өгөх зэргээр иргэдэд шуурхай үйлчилгээ үзүүл. Хүүхдээ үзүүлэх гэж олон цагаар дугаарлаж сууж буй асуудлыг шийдвэрлэж, үзлэгийн төв нээхийг ЭМЯ-нд онцгойлон сануулъя" гэв.
-
Тод мэдээ2021/05/07
Бэлгийн сүрдүүлэг: Авлига эмэгтэйчүүдэд өвөрмөцөөр нөлөөлдөг болох нь
-
Тод мэдээ2024/10/07
Яармагийн шинэ гүүрээс урагш Богд уулын араар хурдны замтай холбогдох 8.3 км авт...
-
Тод индэр2021/12/20
Л.Оюунтунгалаг: "Web Awards-2021" наадам “Цахим сэтгүүлзүйд боди...
-
Өнөөдөр2023/11/16
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд мал баялаг төгөлдөр болно
