Тод мэдээ
ОБЕГ: Аюулт үзэгдэл, ослын 89 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт буюу 2024 оны 02 дугаар сарын 05-02.11-ний хооронд нийслэлийн 6 дүүрэг, 20 аймгийн 40 суманд аюулт үзэгдэл, ослын 89 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 7 иргэний амь насыг авран хамгаалсан. Харин гамшиг, аюулт үзэгдлийн улмаас 10 хүн нас барж, 2 хүн гэмтэж бэртсэн байна.
Нийт дуудлагын 60 нь гал түймэр, 25 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, 2 нь геологийн гаралтай аюулт үзэгдэл, 2 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл байна.
Эх сурвалж: ОБЕГ
Тод мэдээ
Х:8 Найрамдал чиглэлийн замналд шинээр 8 зогсоол нэмэгдлээ
Нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, автобусны зогсоол хоорондын зайг ойртуулж иргэдийн эрэлт хэрэгцээг хангах үүднээс нийтийн тээврийн үйлчилгээний Х:8 Найрамдал зуслан-5 шар чиглэлийн замналд өөрчлөлт оруулж, 8 зогсоолыг шинээр нэмж байна.
Шинээр нэмэгдсэн зогсоолууд “Найрамдал 1-р зогсоол” (зүүн), ”Найрамдал 2-р зогсоол” (зүүн), “Найрамдал 4-р зогсоол" (баруун, зүүн), “Найрамдлын 5-р зогсоол” (баруун, зүүн), ”Найрамдал 7-р зогсоол” (баруун, зүүн ) зогсоолыг нэмж, ”Баянголын ам" (зүүн), зогсоолын нэршлийг ”Найрамдал 1 зогсоол” (зүүн), болгон өөрчилж, “Хаадын зам” (зүүн), ”Найрамдал 2-р зогсоол” (зүүн), болгон өөрчилж ”Баянгол дэлгүүр” (баруун,зүүн), ”Найрамдал 3-р зогсоол" (баруун, зүүн), болгон өөрчилж ”Биг дэлгүүр” (баруун, зүүн), Найрамдлын 6-р зогсоол” (баруун, зүүн) болгон өөрчлөв.
Х:8 чиглэлийн өөрчлөлтийг 2025 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн мөрдөх юм.
Иймд иргэд та бүхэн доорх зураглалын дагуу зорчино уу.
Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсанд хүлээн авч шуурхай шийдвэрлэнэ гэж Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ.
Тод мэдээ
“Мөнгө өсгөж өгнө” гэх зараар 13 сая төгрөгөө залилуулжээ
Энэ оны аравдугаар сарын 9-ний өдөр “Телеграммаар даалгавар биелүүлж мөнгө өсгөж өгнө гэх зараар холбогдоод залилуулчихлаа” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.
Тодруулбал, иргэн А дээрх зарын дагуу 5 удаагийн үйлдлээр нийт 13.240.000 төгрөгийг бусад руу шилжүүлэн залилуулжээ.
Амар хялбар аргаар мөнгө олох гэсэн санаа, зорилготой этгээдүүд залилах гэмт хэргийн талаарх зар, мэдээ мэдээллийг цахим орчинд ихээр байршуулж байгаа тул иргэд Та бүхэн анхаарал, сэрэмжтэй байж, мэдээллийн сайтар нягтлаарай.
Хэрэв телеграмм аппликейшнээр дамжуулан хэн нэгэн таныг сэжигтэй групп чатад оруулсан байвал өөрийн утасны дугаарыг харагдахгүй болгох тохиргоо хийж, үл таних этгээдэд мөнгө шилжүүлэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.
Тод мэдээ
“Соёлын орон зай-Бидний орчин” бүтээлч аян өрнөж байна
Соёлын орон зай нь үнэт зүйлс, утга санааг бий болгож, илэрхийлж, хуваалцах биет ба бэлгэдлийн цогц нийлбэр бөгөөд энэхүү орон зайг өргөжүүлж, нийгэмд эерэг уур амьсгалыг бүрдүүлэх зорилгоор “Соёл түгээе” уриан дор “Соёлын орон зай-Бидний орчин” бүтээлч аяныг 2025 оны аравдугаар сарын 3-наас 11 дүгээр сарын 3-ныг хүртэл улсын хэмжээнд зохион байгуулж байна.
Соёл, урлагийн байгууллагууд болон бүх шатны албан байгууллагуудыг аяны хүрээнд идэвхтэй оролцож, бүтээлч санаагаа хуваалцан соёл түгээхэд нэгдэхийг Соёл урлагийн газраас уриалж байна.