Тод мэдээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК орон нутагт 10 шинэ худаг гаргана

“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас нийгмийн хариуцлагын хүрээнд 2024 онд Өмнөговь аймгийн Цогтцэций суманд бэлчээрийн мал усалгааны зориулалттай инженерийн хийцтэй гүн өрмийн 10 ширхэг худаг гаргаж өгөхөөр ажлаа эхлүүллээ.
Орон нутгаас өгсөн саналд үндэслэн говийн хүн, малын ус ундааны гол эх үүсвэр болсон худгуудтай болгох санхүүжилтийг шийдвэрлэж, өрөмдөж, тохижуулах ажлыг эхлүүлсэнд нутгийн иргэдээс талархалтай хүлээн авч байна.
Өнөөдөр эхний худгийг Цогтцэций сумын Билгэх багийн малчин Н.Ихбаярт хүлээлгэн өглөө. Бэлчээрийн усан хангамжийг сайжруулах зорилгоор "Эрдэнэс Тавантолгой" ХК-иас малчдад гаргаж өгч буй эдгээр худгууд нь худгийн байр, мал услах онгоц, цахилгаан үүсгүүр, насос зэргээр иж бүрэн тоноглогдсон байх бөгөөд уст цэгийн хайгуул судалгаа болон өрөмдлөгийн ажлыг усны мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлж байна гэж “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас мэдээллээ.
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Тод мэдээ
“Тархцын хяналт-2025” нэгдсэн арга хэмжээний хүрээнд 21 гэмт хэргийг илрүүллээ
Цагдаагийн байгууллагаас Улаанбаатар хот руу нэвтрүүлж буй мансууруулах үйлчилгээтэй ургамлын урсгалыг таслан зогсоох, илрүүлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор “Тархцын хяналт-2025” нэгдсэн арга хэмжээг энэ оны наймдугаар сарын 18-ны өдрөөс есдүгээр сарын 25-ны өдрийн хооронд зохион явууллаа.
Арга хэмжээний хүрээнд орон нутгаас нийслэл хот руу нэвтрэх замын хөдөлгөөний хяналтын 8 цэг, орон нутгийн хяналтын 6 пост, хяналтгүй замуудад шалгалтын ажлыг тасралтгүй зохион явуулж 45 холбогдогчтой 21 гэмт хэргийг илрүүлж эд мөрийн баримтаар хураагдсан бодисыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад мансууруулах ургамал (каннабис) 4 дахин, ургамлын гаралтай бодисын хэмжээ 17,5 дахин тус тус өссөн байна. Эд мөрийн баримтаар 156,150 хүний нэг удаагийн хэрэглэх боломжтой бодисыг хураан авч хууль бус үйлдлийг таслан зогсоосон.
Цагдаагийн байгууллагаас нийслэл хот руу нэвтрэх авто зам дээр гэмт хэрэг, зөрчлийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналт шалгалтын ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулж байна.

Тод мэдээ
Монгол Улсын хамгийн өндөр настан 107 настай
Монгол Улсын нийт хүн амын 9.0 хувийг ахмадууд эзэлж байгаагаас 40.2 хувь нь эрэгтэйчүүд бол 59.8 хувь нь эмэгтэйчүүд байна. Улсын хэмжээнд хамгийн өндөр настан 107 настай байна гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.
Тод мэдээ
Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 8.6 тэрбум төгрөгөөр дахин арвижлаа
Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлд Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг найдвартай, үр өгөөжтэй, хариуцлагатай, ил тод, хараат бус байх зарчмыг баримтлан зөвшөөрөгдсөн санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулж болно гэж заасан.
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2025 оны 7 дугаар тогтоолоор арилжааны банканд мөнгөн хадгаламж хэлбэрээр байршуулах хөрөнгийн дүнг 8 дугаар тогтоолоор хадгаламжийн хүүгийн хэмжээг шинэчлэн тус тус баталсан.
Нийгмийн даатгалын ерөнхий газар арилжааны банканд мөнгөн хадгаламж байршуулах тооцоолол хийж Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дэргэдэх орон тооны бус Мэргэжлийн хороо, Олон нийтийн хяналтын зөвлөлөөр хянуулж банкны системд нөлөө бүхий арилжааны 4 банканд нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл болох 700 тэрбум төгрөгийг нэг жилийн хугацаатай, жилийн 15 хувийн хүүтэйгээр мөнгөн хадгаламж хэлбэрээр байршуулсан.
Банкуудтай байгуулсан гэрээний дагуу 2025 оны 9 дүгээр сарын ээлжит хүү болох 8.6 тэрбум төгрөгийг санд хүлээн авч нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг дахин арвижууллаа. Өмнө нь 5, 6, 7, 8 дугаар сарын хүү болох 35.0 тэрбум төгрөгийг хүлээн авсан ба одоогийн байдлаар нийт 43.6 тэрбум төгрөгийн хүүгийн орлогыг санд хүлээн аваад байна. Энэхүү хадгаламжийн хугацаанд нийт 105.0 тэрбум төгрөгийн хүүгийн орлого олох юм гэж Нийгмийн даатгалын ерөнхий газраас мэдээллээ.

-
Өнөөдөр2023/10/17
УИХ: Байнгын хороод, ажлын хэсгүүдийн хуралдаан болно
-
Тод мэдээ2023/06/07
УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод
-
Тод мэдээ2021/05/17
Өнөөдрөөс нийслэлийн төр, захиргааны байгууллагын ажил 08:00 цагт эхэлнэ
-
Тод мэдээ2021/03/25
ЗГ: Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг нэг сараар сунгав