Тод зураг
Энэ жилийн наадмын өнгө

Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний Их Баяр наадмын ажиллагааны талаарх гэрэл зургуудыг та бүхэнд хүргэж байна.
Эх сурвалж: Монгол наадам фэйсбүүк хуудас
ЦЕГ-ын Хэвлэл Мэдээллийн Төвийн фэйсбүүк хуудас
Тод зураг
Нийт нутгийн 20 орчим хувьд ургамал цухуйгаагүй байна
Бэлчээрийн ургамлын ургалт дөрөвдүгээр сарын 30-ны байдлаар Хэнтий, Дорнод, Булган, Дархан-Уулын ихэнх, Хөвсгөл, Сэлэнгийн зарим, Увс, Төв, Өмнөговийн ганц нэг сумдын нутгаар хэвийн, Увс, Говь-Алтай, Хөвсгөл, Өвөрхангай, Орхон, Сэлэнгэ, Төв, Өмнөговь, Сүхбаатарын зарим, Ховд, Завхан, Архангайн ганц нэг сумдын нутгаар дунд буюу ургамал оройтож цухуйсан байна.
Ховд, Завхан, Архангай, Өвөрхангай, Дундговь, Говьсүмбэр, Өмнөговийн ихэнх, Баян-Өлгий, Увс, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөл, Төв, Дорноговь, Сүхбаатарын зарим нутгаар муу буюу ургамал цухуйсан боловч мал бэлчээх боломжгүй байна. Харин нийт нутгийн 20 орчим хувьд ургамал цухуйгаагүй байна.
Тод зураг
Сүхбаатарын талбайд хөл бөмбөгийн талбай заслаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор хэрэгжих "Нийтийн хөл бөмбөг" төслийн хүрээнд Улаанбаатар хотын хөл бөмбөгийн аварга шалгаруулах “UB cup” тэмцээн болох гэж байна.
Үүнтэй холбогдуулан бэлтгэл ажлыг эхлүүлж, Сүхбаатарын талбайд хөл бөмбөгийн талбай заслаа. Нээлтийн өдөрлөг тавдугаар сарын 8-18-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно.
Энэ үеэр Улаанбаатар хотын есөн дүүргийн аварга шалгаруулах “UB Cup” хөл бөмбөгийн тэмцээн, “Бүх оддын тоглолт”, хөл бөмбөгийн хэрэгсэл, материалын экспо, холбогдох байгууллагуудын танилцуулга, тайлан зэрэг үйл ажиллагаа зохион байгуулах бөгөөд оролцохыг хүссэн хүн бүрд нээлттэй юм.
Тод зураг
Эрт илрүүлэгт хэн хамрагдах вэ?
