Тод мэдээ
Эрчим хүчний салбараас шинэ гавьяат төрлөө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар эрчим хүчний салбарт тасралтгүй 37 жил ажилласан, ахмад ажилтан, Монгол Улсын зөвлөх инженер Готовын Пүрэвдоржийг “Аж үйлдвэрийн гавьяат ажилтан” цолоор шагнажээ. Г.Пүрэвдорж нь тоноглолын реле хамгаалалт, автоматикийг найдвартай ажиллуулахад чиглэсэн олон шинэ зүйлийг санаачлан хэрэгжүүлж, 1978-2012 оны хооронд 86 шинэ бүтээл, оновчтой санал гарган үйлдвэрлэлд нэвтрүүлсэн юм.
Тэрбээр Хөвсгөл аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн дарга, Булганы цахилгаан шугам сүлжээний дарга, Эрдэнэтийн цахилгаан шугам сүлжээний газрын дарга, Эрдэнэт-Булганы цахилгаан Түгээх сүлжээний Гүйцэтгэх захирал, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээний төвийн бүсийн салбарын даргын албыг тус тус хашиж, нийт 10 аймгийн 33 сумыг өндөр хүчдэлд холбож 100 мянга орчим хүнийг цахилгаан эрчим хүчинд холбох ажлыг хамт олонтойгоо амжилттай хийж гүйцэтгэж байжээ.
Тод мэдээ
Мэдэгдэл

Тод мэдээ
Хүннү хотын 127.4 км авто замын бүтээн байгуулалт 30 хувьтай үргэлжилж байна
Нийслэл Улаанбаатар хотын хүн амын төвлөрлийг сааруулах, бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийг хангах зорилгоор “Хүннү” хотыг Богд хан уулын өвөрт, Хөшигийн хөндийд төлөвлөсөн.
Энэхүү хот нь Улаанбаатар хотоос 53 км, Төв аймгийн Зуунмод хотоос 10 км зайд, “Чингис хаан” олон улсын нисэх буудлын орчимд байрших бөгөөд нийт 150,000 хүн ам, 80,000 орчим ажлын байр, 10.5 сая м.кв барилгажих талбайтай байх юм.
Хүннү хотод төрийн байгууллагуудын цогцолбор, эдийн засгийн чөлөөт бүс, их дээд сургууль, оюутны хотхон, тээвэр ложистикийн нэгдсэн төв зэрэг олон чиг үүрэг бүхий шинэ төв болгохоор төлөвлөсөн бөгөөд олон улсын жишигт нийцсэн, байгаль орчинд ээлтэй “Ногоон” хот болох юм.
Хүннү хотын Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, ажлын зураг төслийн дагуу 2022 оноос хойш хотын дэд бүтцийн эх үүсвэрийн бүтээн байгуулалтын ажлууд хэрэгжиж, цахилгаан хангамж 86%, ус хангамж 80%, үерийн хамгаалалтын суваг 75%, мэдээлэл холбооны сүлжээ 65%, ариутгах татуурга 10%, дулаан хангамж 10 % -ийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
Төслийн хүрээнд Нийслэлийн төсвийн хөрөнгөөр эхний ээлжинд 127,4 км зам барихаар төлөвлөгдсөн бөгөөд замын ажлын зураг төсвийг “ХЗТ автозам” ХХК гүйцэтгэж байна.
Нийт 127,4 км замаас эдийн засгийн чөлөөт бүсэд 24,6км, олон нийтийн төвд 6,4км, хотын төв засаг захиргааны бүсэд 77,8 км, их сургууль оюутны хотхон өндөр технологийн бүсэд 2,2 км, тээвэр логистикийн бүсэд 16,4 км зам тус тус төлөвлөгдсөн. Ажлын гүйцэтгэл 30 хувьтай хэрэгжиж байна.