Бидэнтэй нэгдэх

Өнөөдөр

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Огноо:

,

Сэтгүүлч:

Өнөөдөр аргын тооллын 2021 оны 7 дугаар сарын 9. Баасан гараг. Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Зуны дунд хөх морь сарын шинийн 30. Сугар гараг. Хэрцгий охин одтой, долоон улаан мэнгэтэй, шар морь өдөр.

Өдрийн наран 5 цаг 03 минутад мандан, 20 цаг 52 минутад жаргана. Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, гарагийг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн.

Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд эрлэг лугаа учирна хэмээжээ.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Өнөөдөр

Автомашин хийгээр цэнэглэдэг станцуудын зөрчлийг арилгуулж байна

Огноо:

,

Суурьшлын бүсэд иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, аливаа осол аваараас урьдчилан сэргийлэх зорилгоор автомашин хийгээр цэнэглэх станцын байршил, үйл ажиллагаа, савны ашиглалт, аюулгүй ажиллагаанд нийслэлийн Хяналт шалгалтын газраас шалгалт хийн, зөрчлийг арилгуулж буй. Энэ хүрээнд өнөөдөр Чингилтэй дүүргийн 7 дугаар хороо, Телевизийн хуучин эцэст байрлах “Дашваанжил” ХХК-ийн автомашин хийгээр цэнэглэх станцад гүйцэтгэлийн хяналт шалгалтыг хийлээ. 

Дэд бүтцийн стандарт, хяналтын хэлтcийн дарга Б.Найрамдал “Нийслэлийн хэмжээнд 57 байршилд автомашин хийгээр цэнэглэх станц үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс шингэрүүлсэн шатдаг хий хадгалах саваа ил байрлуулдаг 33 байршил бий. Эдгээр аж ахуйн нэгжүүдэд тухайн савыг газар доор далд байрлуулж, техникийн аюулгүй байдлыг бүрдүүлэх мэдэгдэх хуудсыг өнгөрсөн долоо хоногт хүргүүлсэн. Өнөөдрийн байдлаар таван байршилд зөрчлийг арилгуулсан бөгөөд цаашид уг ажил үргэлжилнэ” гэв. 

Ташрамд, өнөөдөр мөрдөж байгаа хий хангамжийн барилгын норм дүрмийн дагуу хот сууринд 20 метр хүртэлх газарт ил сав байрлуулахыг зөвшөөрсөн байдаг. Тиймээс НХШГ-ын зүгээс энэ норм, дүрэмд өөрчлөлт оруулах саналыг холбогдох газруудад хүргүүлсэн байна. Тодруулбал, суурьшлын бүсэд ялангуяа сургууль, цэцэрлэг, эмнэлэг, олон нийтийн барилга байгууламж, орон сууцны хорооллын дэргэд шингэрүүлсэн шатдаг хий хадгалах ил савтай үйл ажиллагаа явуулж байгаа станцуудын савыг далд болгох саналыг оруулсан аж. Энэ санал батлагдсанаар одоо үйл ажиллагаа явуулж байгаа 33 хийгээр цэнэглэх станцын савны байршлыг өөрчилж, техникийн аюулгүй байдал сайжрахаас гадна иргэд амар тайван байх боломж бүрдэнэ. Аж ахуйн нэгжүүдийн хувьд иргэдийн болон техникийн аюулгүй байдлыг хангах үүднээс норм дүрэмд өөрчлөлт орсон тохиолдолд зайлшгүй мөрдөх үүрэгтэй болох юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй унших

Өнөөдөр

Мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна

Огноо:

,

Ихэнх гол, мөрний мөсний зузаан тогтвортой нэмэгдэж байгаа хэдий ч 2023 оны мөн үе болон олон жилийн дунджаас 10-35 см бага, мөсний зузаан голын нийт уртын дагууд харилцан адилгүй байна.

Мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газраас онцгойлон анхааруулж байна. 

Дэлгэрэнгүй унших

Өнөөдөр

Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн

Огноо:

,

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр төв болон говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орох тул зам даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдаж болзошгүйг анхааруулж байна.

2024 оны арванхоёрдугаар сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр багавтар үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно. Салхи нутгийн зүүн хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр байна.

Ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Завхан голын эхээр 25-30 хэм, Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 20-25 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Монголын тал нутгаар 8-13 хэм, бусад нутгаар 13-18 хэм хүйтэн байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасаж, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 13-15 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасаж, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 15-17 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасаж, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 15-17 хэм хүйтэн байна.


2024 оны арванхоёрдугаар сарын 12-ноос 16-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

Арванхоёрдугаар сарын 12-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, 12-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч чангарч Дархадын хотгор болон Завхан голын эх орчим, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 36-41 хэм, өдөртөө 26-31 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 18-22 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 7-12 хэм, бусад нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 13-18 хэм хүйтэн байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Тод мэдээ2024/12/12

“Миний төсөөллийн мазаалай” эссэ бичлэгийн уралдааныг зарлаж бай...

Тод мэдээ2024/12/12

“Цахим нутагшуулах миний мазаалай” гар зургийн уралдаанд идэвхтэ...

Тод индэр2024/12/12

Г.Довчиндорж: Баавгайн төрлийн амьтдын эмэгчинүүд хоёр жилд нэг удаа...

Тод мэдээ2024/12/12

Эрүүл мэндийн салбарт IT чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААНБ-тай...

Тод мэдээ2024/12/12

Өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцаж, мэргэжил, аргазүйн зөвлөгөө ө...

Тод мэдээ2024/12/12

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Ховд аймагт ажиллав

Тод мэдээ2024/12/12

Хуримтлалын санд 2025 онд 507.1 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж, ...

Тод мэдээ2024/12/12

ХЗБХ: Байнгын хорооны тогтоолын төслийг баталлаа

Тод мэдээ2024/12/12

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөл болон бусад хуулий...

Өнөөдөр2024/12/12

Автомашин хийгээр цэнэглэдэг станцуудын зөрчлийг арилгуулж байна

Өнөөдөр2024/12/12

Мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхаар...

Өнөөдөр2024/12/12

Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн

Тод мэдээ2024/12/11

Монгол Улсын Ерөнхийлөгч сүүний чиглэлийн фермүүдэд ажиллалаа

Тод мэдээ2024/12/11

Эрдэнэс Тавантолгой” ХК баяжуулсан нүүрсний тээвэрлэлтээ эхлүүллээ...

Тод мэдээ2024/12/11

АНУ-ын Калифорни мужид ой, хээрийн түймэр гарч, 10.000 гаруй оршин с...

Тод мэдээ2024/12/11

“Өвлийн идэш” өргөтгөсөн худалдаа зохион байгуулна

Тод мэдээ2024/12/11

УИХ: Төсвийн байнгын хорооны хуралдаан болно

Өнөөдөр2024/12/11

УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...

Өнөөдөр2024/12/11

Ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв

Тод мэдээ2024/12/11

Монголын хүнсчдийн холбоо мэдэгдэл гаргалаа

Өнөөдөр2024/12/11

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтын т...

Өнөөдөр2024/12/11

Улаанбаатарт өдөртөө 14 хэм хүйтэн

Тод индэр2024/12/10

УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа: Төрийн өмчит компани үр ашиггүй ажиллаж ...

Тод мэдээ2024/12/10

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тусгай зориулалтын 30 автомашин хү...

Тод мэдээ2024/12/10

Гурван га талбайд цогц бүтээн байгуулалт хийж байна

Тод мэдээ2024/12/10

“Авлигын эсрэг олон улсын өдөр”-ийг тохиолдуулан сургалт зохион ...

Тод мэдээ2024/12/10

“Apple Pay” үйлчилгээг Монголд нэвтрүүлнэ

Тод мэдээ2024/12/10

Цэргийн бүртгэлийг E-Mongolia системээр хийж болно

Өнөөдөр2024/12/10

Тээврийн хэрэгслийн хасалтын үйлчилгээг дараах салбаруудаас авах бол...

Тод мэдээ2024/12/10

ЭЗБХ: Төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, хууль, тогтоолын...

Санал болгох