Чөлөөт бүс
Цагаан сүүлт бугын сүрэг "Ковид-19"-ийн халдвар авсан байж болзошгүй

АНУ-ын Хөдөө аж ахуйн яамны мэргэжилтнүүд тус улсын зүүн хойд бүс нутгийн цагаан сүүлт бугын сүргээс авсан цусны дээжид шинжилгээ хийгээд коронавирусний халдвар авч байсан байж болзошгүй гэсэн дүгнэлтэд хүрсэн талаар Английн “Nature” сэтгүүлийн цахим хуудаснаа мэдээлжээ.
Тодруулбал, судлаачид 2021 оны эхээр Мичиган, Пенсильван, Иллинойс муж улс болон Нью Йорк хотод цуглуулсан 385 цагаан сүүлт бугын цусны дээжид шинжилгээ хийсний дүнд 40 хувиас нь "Ковид-19" вирусний хамаатай эсрэг биет илрүүлсэн байна.
Энэ нь сүргийн тодорхой хэсэг нь "Ковид-19" вирусний халдвар авч байсны нотолгоо хэмээн тус улсын Хөдөө аж ахуйн яамны мэргэжилтнүүд үзэж байгаа аж. Гэхдээ судалгаа хийгдсэн цагаан сүүлт бугын сүрэгт өвчний шинж тэмдэг илрээгүй байна.
Чөлөөт бүс
Угаарын хийн хордлогын үед илрэх түгээмэл шинж тэмдэг
Угаарын хийн хордлогын үед илрэх түгээмэл шинж тэмдэг:
- Толгой өвдөх, толгой эргэх
- Огиулах, бөөлжих
- Ядрах, сульдах
- Ханиалгах
- Ухаан балартах

Чөлөөт бүс
Зэрлэг, тэжээвэр амьтдад хазуулсан үед авах арга хэмжээ
Анагаах ухаанд өнөөг хүртэл эмчлэх боломжгүй байгаа өвчнүүдийн нэг нь мал, амьтнаас хүнд халдварладаг галзуу өвчин юм.
Галзуу өвчтэй гэрийн тэжээвэр амьтад болон зэрлэг амьтанд хазуулах, ноцуулах, мөн өвчтэй амьтдын шүлс хүний ил шарх шалбархай, салст бүрхүүлд хүрсэн тохиолдолд энэ өвчин хүнд халдварлаж өвчлүүлдэг.
- Тиймээс зэрлэг, тэжээвэр амьтдад хазуулсан үед авах яаралтай арга хэмжээг та бүхэнд хүргэж байна.
- Шархыг усаар 15 минут сайтар урсгаж угаан, 5%-ийн иодын уусмалаар шархыг сайтар шавшаарай.
- Эмнэлэгт яаралтай очиж, галзуугийн эсрэг вакцинд хамрагдаарай.
- Эмчийн заавраар галзуу өвчний эсрэг вакцинд хамрагдана.
Чөлөөт бүс
Аянга цахилгаанаас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ
