Тод зураг
“ICT-Expo-2019” үзэсгэлэн энэ сарын 27-ноос 29-ны өдрүүдэд болно
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “ICT-Expo-2019” үзэсгэлэн есдүгээр сарын 27-ноос 29-ны өдрүүдэд “Мишээл экспо” төвд болно. Үзэсгэлэнг Засгийн газрын тохируулагч агентлаг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас “Дижитал хөгжилд хамтдаа” уриан дор 13 дахь удаагаа зохион байгуулах гэж байна.
Үзэсгэлэнд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд оролцож, харилцаа холбоо, мэдээллийн технологийн дэвшил, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг олон нийтэд танилцуулна.
“ICT-Expo-2019” Үзэсгэлэнгийн хүрээнд мэдээлэл технологийн салбарын хөгжлийн чиг хандлага, нийгэмд үзүүлж буй үр нөлөөллийн асуудлыг хэлэлцэх “DIGITAL DEVOLEPMENT” форум есдүгээр сарын 24-ний өдөр “Туушин” зочид буудлын “Соёмбо” танхимд зохион байгуулах гэж байна. Тус форумд техник технологи нэвтрүүлэгч, хэрэгжүүлэгч дотоодын болон олон улсын байгууллагууд оролцож илтгэл тавьж хэлэлцүүлнэ.

“ICT-Expo-2019” үзэсгэлэнг хамтран зохион байгуулагчаар Харилцаа холбооны зохицуулах хороо, Ерөнхий ивээн тэтгэгчээр үүрэн холбооны Мобиком корпораци, Юнител групп, Скайтел групп ажиллаж байна.
Хэрэглэгч, үйлчлүүлэгч та бүхнийг харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцахыг урьж байна.
Үзэсгэлэнгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.ictexpo.mn цахим хуудсаар авах боломжтой. Үзэсгэлэнгийн үеэр МУБИС-аас “Мишээл экспо” төвийн чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ гэж Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас мэдээллээ.
Тод зураг
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн бүртгэлийг тавдугаар сарын 1-нд хаана
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн бүртгэл хаахад гурав хоног үлдлээ.
Марафонд гүйх оролцогчдыг тавдугаар сарын 1-ний 17:00 цаг хүртэл бүртгэнэ. Оролцогчид Hipay аппликейшн болон ulaanbaatar.marathon.mn цахим хуудсаар дамжуулан бүртгүүлэх боломжтой.
Өдгөө 11 дэх удаа зохион байгуулах гэж буй “Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтэд оролцохоор өнөөдрийн байдлаар 18 мянга гаруй хүн бүртгүүлээд байна.
Бүтэн марафоноос эхлээд гэр бүлийн болон тусгай ангиллын зай хүртэл долоон төрлийн сонголттой тул бүх насны хүмүүс оролцох боломжтой.
Иймд оролцогчид өөрийн насны ангилал, бэлтгэлийн түвшинд тохирсон зайгаа сонгон, тавдугаар сарын 1-ний 17:00 цагаас өмнө бүртгэлээ баталгаажуулаарай.

Тод зураг
Маргааш нийслэлийн зарим авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлана
П.Очирбат агсныг эцсийн замд үдэхтэй холбоотойгоор зарим авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлана. Уг үйл ажиллагаа өглөө 6:40 цагаас 3-р эмнэлгээс эхлэх бөгөөд хүндэтгэлийн цуваа 7 цаг 20 минутад Төв шуудангийн замд ирж, 9 цаг 40 минутад үднэ.
Энэ үеэр доорх байршлуудад ихдээ хөдөлгөөн түр хязгаарлах тул иргэд, олон нийтийг хүндэтгэлтэй хандахыг Нийтийн тээврийн бодлогын газраас хүслээ.
Тод зураг
“Тавантолгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэр хоногт 1200-1500 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна
“Тавантолгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэр нь гурван цех, технологийн гурван шугамаар хоногт 1200-1500 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Сайжруулсан шахмал түлшний дотоодын тээврийг үйлдвэрээс агуулах, үйлдвэрээс борлуулалтын цэг, агуулахаас цэг гэсэн үндсэн 3 маршрутаар явуулдаг.















-
Чөлөөт бүс2024/05/06
Цэвэр агаарт дугуй унавал уушги "баярладаг"
-
Хэн юу хэлэв...2019/09/23
Олон улсын “Дурсах өдөр”-ийг зохион байгууллаа
-
Дэлхий нийтээр..2022/01/24
Халтиргаанаас сэргийлж өнгөрсөн шөнө 130 гаруй тонн давс, бодис цацлаа
-
Дэлхий нийтээр..2025/06/25
УИХ-ын эмэгтэй гишүүд ОУПХ-ны ажлын хэсгийн төлөөллийг хүлээн авч уулзав
