Тод мэдээ
БШУЯ: Эцэг эхчүүд та бүхнийг вакцины гурав дахь тундаа хамрагдахыг уриалж байна

Хэдийгээр цар тахлын хүнд хэцүү цаг үе үргэлжилж байгаа ч эрсдэл сөрсөн шийдвэр гаргаж хичээл сургалтын үйл ажиллагааг хосолмол байдлаар эхлүүлсэн.
9 дүгээр сарын 1-ний өдөр хичээл эхлэхэд "Ковид 19"-ийн халдварын тохиолдлын 20 хувийг хүүхдүүд эзэлж байсан юм. Тэгвэл 10 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар буюу 2 сарын дараа гэхэд энэ тоон үзүүлэлт 19,1 хувьтай байгааг УОК-оос мэдээлж байна. Өөрөөр хэлбэл танхимын сургалтыг эхлүүлж, хүүхдүүд сургууль дээр цугласнаар халдвар нэмэгдээгүй болох нь энэ үзүүлэлтээс харагдаж байгаа юм.
Халдвар авсан нийт хүүхдийн 62.7 хувь нь Улаанбаатар хотод, 37.2 хувь нь хөдөө орон нутагт бүртгэгдсэн бол 0.1 хувь нь гадаадаас зөөвөрлөгдсөн тохиолдол байна. Насны бүлгээр нь ялгаж үзвэл
♦ 0-4 нас 26.2 хувь
♦ 5-9 нас 33.9 хувь
♦ 10-14 нас 28.1 хувь
♦ 15-17 нас 11.9 хувийг эзэлж байна.
10 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар халдварын улмаас 3186 хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Халдвар авсан нийт хүүхдүүдийн 77 хувь нь гэр бүлийн орчноос халдвар авсан байна.
Сургуулийн орчноос халдвар голомтлон тархахгүй байгаа гол шалтгаан нь багш нар 3 дахь тундаа хамрагдсантай холбоотой юм. Тиймээс хүүхэд багачуудаа эрсдэлээс хамгаалын тулд эцэг эхчүүд та бүхнийг вакцины гурав дахь тундаа хамрагдахыг уриалж байна гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.
Тод мэдээ
"Орчлон" хорооллын зүүн талын хашааг буулгаж, явган хүний зам барилаа
СХД-ийн 27 дугаар хороо, "Орчлон" хорооллын зүүн талын хашааг буулгаж, явган хүний зам барьж ашиглалтад орууллаа.
Дээрх байршилд өмнө нь орон сууцны барилга барих зориулалтаар гурван иргэн, аж ахуйн нэгж байгууллага газар эзэмшиж байсан. Газрыг хоёр жил ба түүнээс дээш хугацаагаар зориулалтын дагуу ашиглаагүй, явган хүний орц гарц хааж хашаалсан байсан юм.
Иймээс зөрчлийг арилгаж, дүүргийн Захиалагчийн алба ОНӨААТҮГ-аас өнгөрсөн амралтын өдрүүдэд явган хүний зам барьж ашиглалтад орууллаа.
Тод мэдээ
Ураны төслийг хэрэгжүүлэхэд ОУ-ын итгэмжлэгдсэн лаборатори байгуулж давхар хяналт хийнэ
Монгол-Францын Засгийн газар хоорондын комиссын хуралдаан 11 жилийн дараа Парис хотод болж, дараах асуудлаар харилцан тохиролцоонд хүрлээ. Хуралдаанд Францын талаас Европ, Гадаад хэргийн яамны Ерөнхий нарийн бичгийн дарга, хатагтай Анн-Мари Дэкот, Монголын талаас ЗГХЭГ-ын дарга Н.Учрал нар оролцлоо.
Энэ үеэр:
- Дорноговь аймагт олон улсын итгэмжлэгдсэн лаборатори байгуулж цацраг идэвхит ашигт малтмалын хүн, мал, амьтан, хүрээлэн байгаа орчинд үзүүлэх цацрагийн нөлөөлөлд хийсэн хэмжилт, шинжилгээг давхар хяналтанд оруулах санал гаргалаа. Хөрөнгө оруулагч талын зүгээс итгэмжлэгдсэн лаборатори байгуулахыг дэмжин ажиллах,
- Төслийн дэргэд хараат бус хяналтын зөвлөлийг иргэний нийгмийн байгууллагууд, мэргэжлийн холбоод, орон нутгийн иргэдийн төлөөллийг оролцуулан байгуулж иргэний хяналт тогтоож, ил тод нээлттэй ажиллах нөхцлийг бүрдүүлж, олон нийтийн мэдэх эрхийг хангаж ажиллах,
- Хоёр улс Онцгой байдлын нисдэг тэрэг, техник төхөөрөмжийн туслалцаа, эрчим хүчний эс үүсвэрийг төрөлжүүлэх, боловсрол, соёлын хамтын ажиллагааг өргөжүүлэх,
- Ажлын хэсгийн хуралдааны үеэр Монгол Улсын Иргэний нисэхийн ерөнхий газар, Бүгд Найрамдах Франц Улсын Иргэний нисэхийн ерөнхий газар хоорондын “Иргэний нисэхийн салбарт хамтран ажиллах тухай Техник хамтын ажиллагааны гэрээ”-нд гарын үсэг зурлаа.
Мөн 2026 онд Монгол Улсад зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд дэмжин оролцохоор тохиролцлоо.
Сануулахад, энэ онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож байна.
Тод мэдээ
Бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан 192 хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Тээврийн прокурорын газраас 2024 онд зам тээврийн ослын 224 эрүүгийн хэрэгт Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т заасны дагуу эрүүл мэндийн даатгалын сангаас гаргасан 412 сая төгрөгийн төлбөрийг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэхээр шүүхээр шийдвэрлүүлсэн байна.
2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж” бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан 192 хэргийг шүүхээр шийдвэрлүүлсэн. Үүнээс 135 хэрэгт Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 230.3 сая төгрөгийн хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлсэн.
Шүүхээр шийдвэрлэсэн хэргээс “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан 97, хүнд хохирол учруулсан 35, хүний амь нас хохироосон 3 хэрэг байна.
Тээврийн прокурорын газраас 2025 оны эхний 5 сарын байдлаар гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг гэм буруутай этгээдээс гаргуулж, эрүүгийн хэрэгт хамтатган шийдвэрлүүлсэн хэргийн тоог өмнөх оны мөн үетэй харьцуулахад 31.8 хувиар, шийдвэрлүүлсэн хохирлын хэмжээ 26.7 хувиар тус тус өссөн дүнтэй байна.
-
Өнөөдөр2024/01/04
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд эдлэл, идээ ундаа олдоно
-
Тод мэдээ2023/10/03
“Хүн ам, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын жендэрийн салбар зөвлөл&qu...
-
Тод мэдээ2020/12/24
Нийслэл, орон нутгийн оношилгооны цэгүүдэд нийт 406 мянган иргэнийг шинжилгээнд ...
-
Чөлөөт бүс2024/07/31
“Даншиг наадам - Хүрээ цам” шашин соёлын наадмын хөтөлбөрийг танилцу...