Бидэнтэй нэгдэх

Тод мэдээ

“Шинжлэх ухаан-100” хүндэтгэлийн хурал боллоо

Огноо:

,

Сэтгүүлч:

Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухааны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн хүндэтгэлийн хурал боллоо. 1921 оны 11 дүгээр сард Ардын Засгийн газраас Судар бичгийн хүрээлэнг байгуулах нугалбар бичгийг Богд хаанд өргөн мэдүүлж, хүрээлэнгийн захирлаар Онхуд овогт С.Жамъян гүнг томилон ажиллуулснаар манай улсад орчин цагийн шинжлэх ухааны байгууллагын суурь тавигдсан түүхтэй.
 
Өнгөрсөн 100 жилд Монгол хүн сансарт нисэж, персонал компьютер угсарч үйлдвэрлэн, экспортод гаргаж, их энергийн физикийн туршилтын үр дүнг боловсруулахад онолын шинэ үр дүнг бий болгож, Монгол нутагт 800 мянган жилийн өмнө эртний хүн амьдарч эхэлснийг, Монгол угсаатан хүрэл зэвсгийн хожуу үед бүрэлдсэнийг тогтоож, 2500 жилийн настай археологийн олдворууд, Монгол орны биологийн олон янз байдал, экосистем, биологийн нөөц зэрэг олон чиглэлээр судалгааны ажил хийж, ард түмний амьдрал ахуй, улс орны хөгжлийг хурдасгасан үр дүнг гаргасан билээ.
 
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хүндэтгэлийн хурлыг нээж хэлсэн үгэндээ цаашид уламжлал, шинэчлэлийг хослуулсан шинэчлэлийг эхлүүлж, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын менежментийг боловсронгуй болгож, нийгэм, эдийн засгийн хөгжилд оруулж буй үр өгөөжийг шалгуур болгон санхүүжүүлдэг өрсөлдөөнт тогтолцоонд шилжүүлэх замаар салбарын хөгжлийг дэмжих, шинжлэх ухаан, технологи, инновацийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын чиглэлээр шинжлэх ухааны нэгдсэн цогцолбор, технологи, инновацийн кластер, шинжлэх ухааны парк, салбар дундын нээлттэй лабораторийг байгуулах зэрэг шаардлагатай дэд бүтцийг бий болгох замаар судалгааны орчин үеийн техник тоног төхөөрөмж бүхий эрдэмтэн судлаачдын ажиллах таатай нөхцөлийг бүрдүүлнэ гэдгийг онцоллоо.
 
УИХ-ын дарга Г.Занданшатар шинжлэх ухааны түүхт ойн баярын үг хэлж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар илгээлт ирүүллээ.
 
Энэ үеэр “Монгол Улсын шинжлэх ухааны тогтолцооны хувьсал”, “Бүтээлч санаачилга ба төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагаа” зэрэг илтгэлүүд тавигдлаа.
 

 
 
Эх сурвалж: БШУЯ
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Тод мэдээ

Дөрвөн аймгийн малчдад аюулгүйн нөөцийн өвс, тэжээл хүргэж эхэллээ

Огноо:

,

Улсын хэмжээнд 2024 оны жилийн эцсийн мал, тэжээвэр амьтны тооллогын урьдчилсан дүнгээр 57.6 сая толгой мал 21 аймаг, нийслэлийн 192.4 мянган малчин өрхөд өвөлжиж байна.

Монгол орны нийт нутгийн 60 орчим хувьд цасан бүрхүүл тогтсоноос Увсын Хяргас, Малчин, Ховд, Завханы Нөмрөг, Тэс, Цагаанчулуут, Отгон, Баянхонгорын Хүрээмарал, Баянбулаг, Галуут, Сэлэнгийн Хүдэрт 22-35 см, бусад нутагт 1-10 см, гуу жалга хунгарласан газартаа 50 см хүртэл зузаан цасан бүрхүүлтэй байна. Зургаан аймгийн 23 сум цагаан зудын, 12 аймгийн 37 сум цагаанаар зудархуу нөхцөл байдалтай байгаа юм.

Архангай, Баянхонгор, Ховд, Увс аймгийн Аюулгүйн нөөцөөс өвс, тэжээлийг малчдад хүргэх ажил эхэллээ.

Улсын хэмжээнд 9.1 мянган малчин өрх 4.4 сая толгой малтай отроор өвөлжиж, тэдэнд нийгмийн болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээг холбогдох төрийн байгууллагуудтай хамтран үзүүлж байна гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.  

Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан /2025.01.23/

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2025.01.23/ нэгдсэн хуралдаан
 
Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

АТГ: 2024 онд 16512 нэр дэвшигчийн ХАСУМ-ийг хянаж, хариуг хүргүүлэв

Огноо:

,

Авлигатай тэмцэх газраас Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан чиг үүрэг, бүрэн эрхийн хүрээнд хууль зөрчсөн нийтийн албан тушаалтанд хариуцлага тооцуулах, хуулийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр хяналт тавин ажиллаж байна.

Авлигын эсрэг хуулийн үйлчлэлд төрийн албан хаагчдаас гадна төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон эрх бүхий албан тушаалтнууд хамаарч хөрөнгө, орлогын мэдүүлгийг гаргахаас гадна нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн тохиолдолд хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг нь хянаж АТГ-аас тухайн албан үүргийг гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэх эсэх талаарх дүгнэлтийг гарган, томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлдэг. 

Энэ хүрээнд 2024 онд нийт 16512 нэр дэвшигчийн ХАСУМ-ийг тус газраас хянаж хариуг хүргүүлсэн байх ба үүнээс албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчилтэй нөхцөл байдал тогтоогдсон 48, ашиг сонирхлын зөрчил үүсч болзошгүйг анхааруулсан 1265 байв.

Хяналт шалгалтаар ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдлыг тогтоож анхааруулсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.2 дахин өссөн байна. Нэр дэвшигч нь тухайн албан тушаалын чиг үүрэгт хамаарах ижил үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагын удирдах бүтцэд бүртгэлтэй, өөрийн хамаарал бүхий болон нэгдмэл сонирхолтой этгээдтэй албан үүргийн хувьд шууд захирагдах буюу хяналт тавих нэгжид хамт ажиллахаар нэр дэвшсэн, мөн Төрийн албаны тухай хуульд заасан болон албан тушаалын тодорхойлолт дахь шалгуур, шаардлагыг хангаагүй этгээдийг нэр дэвшүүлэн томилох зэрэг зөрчлүүд гарч байна.

Мөн төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, аж ахуйн нэгж, байгууллагад удирдах албан тушаалтныг томилохдоо сонгон шалгаруулалтыг нээлттэй, ил тод зарладаггүй, боловсрол, мэргэжил, ажлын туршлага зэрэг хуульд заасан шаардлага хангаагүй нэр дэвшигчийг томилох, улмаар тухайн албанд томилогдсон албан тушаалтнууд нь хувийн сонирхолдоо нийцүүлэн албаны бүрэн эрхээ хэрэгжүүлдэг, цаашлаад авлигын гэмт хэрэгт өртөх эрсдэлийг бий болгох явдал гарсаар байна.

Цаашид нийтийн албанд сул орон тоо гарсан тохиолдолд сонгон шалгаруулалтыг нээлттэй, ил тод зарлах, удирдах албан тушаалтны манлайлал, ёс зүйн байдлыг дээшлүүлэх, ялангуяа хууль бус зөрчил гаргаж төрийн албанаас чөлөөлөгдсөн, халагдсан, улмаар авлига, албан тушаалын гэмт хэрэгт ял шийтгэгдсэн этгээдийг нийтийн албанд нэр дэвшүүлэхгүй байх талаар холбогдох байгууллагуудад  үүрэг, чиглэл өгч хяналт тавин ажиллаж байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Тод мэдээ14 цаг 58 минут

Дөрвөн аймгийн малчдад аюулгүйн нөөцийн өвс, тэжээл хүргэж эхэллээ

Тод мэдээ15 цаг 2 минут

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан /2025.01.23/

Тод мэдээ15 цаг 6 минут

АТГ: 2024 онд 16512 нэр дэвшигчийн ХАСУМ-ийг хянаж, хариуг хүргүүлэв...

Тод мэдээ15 цаг 11 минут

Нийслэлд хэрэгжүүлэх мега төслүүдийг эрэмбэллээ

Тод зураг15 цаг 16 минут

Маргааш нийслэлийн зарим авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлана

Тод мэдээ15 цаг 41 минут

"Монголын төмөр зам" ТӨХК, "Тавантолгой төмөр зам" ХХК-ийг нэгтгэж, ...

Тод мэдээ15 цаг 44 минут

Урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн талаарх сайдын мэдээллийг сонсож,...

Тод мэдээ15 цаг 47 минут

Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах ту...

Өнөөдөр15 цаг 53 минут

УИХ: Энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар...

Өнөөдөр15 цаг 56 минут

Улаанбаатарт өдөртөө 5 хэм хүйтэн

Тод мэдээ2025/01/22

2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дахин өсжээ...

Өнөөдөр2025/01/22

Үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэргийн шинжтэй үйлдлийг нарийвчлан ...

Тод мэдээ2025/01/22

Улаанбаатар хотод 25 сургууль, 26 цэцэрлэг уурын зуух ашиглаж байна

Өнөөдөр2025/01/22

Цэргийн бүртгэл өнөөдөр дуусна

Тод мэдээ2025/01/22

Анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат таалал төгссөнтэй холбогдуул...

Тод мэдээ2025/01/22

Ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар санал солилцлоо

Тод мэдээ2025/01/22

Д.Ариунбаатар: Кабелийн утас зөвшөөрөлгүй татсанаас болж суваг гарга...

Өнөөдөр2025/01/22

УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод

Өнөөдөр2025/01/22

УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд

Өнөөдөр2025/01/22

Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн

Тод мэдээ2025/01/21

Монгол Улс Дэлхийн эдийн засгийн форумтай “Стратегийн оюун ухааны ...

Тод мэдээ2025/01/21

Багануурын батарей хуримтлуурын станц төвийн системд 7.566.000 кВт.ц...

Тод мэдээ2025/01/21

Наран сэвстэй хилийн боомтыг нээхийг эсэргүүцэж буй шалтгааны талаар...

Тод мэдээ2025/01/21

Цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр зорчихгүй байхыг зөвлөж...

Тод мэдээ2025/01/21

Д.Амарбаясгалан: Банк, санхүүгийн салбарын шинэчлэл нь зээлийн хүүг ...

Тод мэдээ2025/01/21

Эмгэнэл

Тод мэдээ2025/01/21

Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ

Өнөөдөр2025/01/21

УИХ: Өнөөдөр зохион байгуулагдах сонсгол, хэлэлцүүлгүүд

Өнөөдөр2025/01/21

УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод

Өнөөдөр2025/01/21

Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн

Санал болгох