Тод мэдээ
УИХ: Ажлын хэсгүүд өнөөдөр хуралдана
Монгол Улсын Их Хурал дахь ажлын хэсгүүдийн өнөөдөр /2022.04.14/ хуралдах хуралдааны товыг та бүхэнд хүргэж байна.
|
11.00 |
Орхоны хөндийд Хангайн бүсийн тулгуур төв шинэ Хархорин хотын байршлын бүсийг нийслэлийн баримжаатай хөгжүүлэх асуудлыг судалж, санал, дүгнэлт, холбогдох шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан |
334 тоот өрөөнд |
|
|
11.00 |
Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан |
“Үндсэн хууль” танхимд |
|
|
11.00 |
Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан |
“Их засаг” танхимд |
|
|
14.00 |
Боловсролын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т “Боловсролын сургалтын байгууллагын барилга байгууламж, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж нь багш, ажилтан, суралцагчийн хөдөлмөрийн онцлогт тохирсон, хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн тусгай хэрэгцээнд нийцсэн, эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлагыг хангасан байна” гэж заасны хэрэгжилтийг хангах санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын хэсэг Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сувиллын төв, Хан-Уул дүүргийн 75 дугаар дунд сургуулийн үйл ажиллагаатай танилцана |
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сувиллын төв, Хан-Уул дүүргийн 75 дугаар дунд сургууль |
|
Тод мэдээ
АТГ: "Цемент шохой” ХХК-д учирсан 1,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс томилогдсон ажлын хэсэг Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг дэвсгэр дэх “Цемент шохой” ХХК-д мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хохирол нөхөн төлүүлэх арга хэмжээг хэрэгжүүлж байна.
“Цемент шохой” ХХК-ийн удирдах албан тушаалтнууд нь ашиг сонирхлын зөрчил удаа дараа гаргаж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, цемент худалдан борлуулахдаа бусдаас хахууль авсан, төрийн өмчит компанид их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй гэх гомдол, мэдээллийг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс хүлээн авч, эрүүгийн 2502007000487 дугаартай хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.
Мөрдөн байцаалтын явцад авагдсан гэрч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар “Цемент шохой” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнууд нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бүтээгдэхүүнийг зах зээлийн үнээр худалдан авах иргэн, аж ахуйн нэгж байсаар байхад холбогдох хууль, журмыг илтэд зөрчиж өөрсдийн хамаарал бүхий этгээд, аж ахуйн нэгж, хуулийн этгээдэд зээлээр олгон өөртөө болон бусдад давуу байдал үзүүлсэн, хахууль авсан зэрэг нөхцөл байдал тогтоогдов.
Авлигатай тэмцэх газраас явуулсан мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд одоогийн байдлаар “Цемент шохой” ХХК-иас зээлээр авсан цементийн төлбөр болох нийт 1,6 тэрбум төгрөгийн хохирлыг “Хас хос очир”, “Люксвүүд”, “Өү эм ди си”, “Төгс өсөх премиум”, “Батс өргөө”, “Техник импорт”, “Энгүүн цог жавхлан”, “Очир ням проперти девелопмент”, “Самби констракшн”, “Кью си эс” зэрэг ХХК-иудаас гаргуулж нөхөн төлүүлээд байна.
Мөрдөгчдийн ажлын хэсгийн “Цемент шохой” ХХК-тай холбогдох мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд хохирол нөхөн төлөлтийн нэмэгдсэн дүнг эргэн мэдээлэх болно.
Тод мэдээ
“60 сая төгрөг хожсон” гэх зурваст итгэж хувийн мэдээлээ өгч, 8 сая төгрөг залилуулжээ
Сугалаанд их хэмжээний мөнгө хожсон, азтан болсон мэтээр иргэдийг төөрөгдүүлж, тэдний хувийн мэдээлэл, ОТР код зэргийг авч, бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэрэг ихээр бүртгэгдэж байна.
Тухайлбал, энэ оны 11-р сарын 04-ний өдөр иргэн "...."-ын фэйсбүүк цахим хаягаар үл таних этгээд холбогдож, “60 сая төгрөг хожсон байна” гэж итгүүлэн OTP кодыг нь авч, 11 удаагийн гүйлгээгээр 8,314,500 төгрөг залилсан хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна.
Иймд иргэд Та бүхэн өөрийн цахим хаяг, банкны нууц мэдээллээ бусдад дамжуулахгүй байх, хувийн мэдээллээ хуваалцахгүй байх, цахим сугалаанд оролцохгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлнэ үү.
Тод мэдээ
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхлаа. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-тай уламжлалт, сайн хөршийн найрсаг харилцаагаа улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл болохыг дурдав.

