Тод мэдээ
Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзав

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хорхе Альберто Феррер Родригесийг 2022 оны зургаадугаар сарын 20-ны өдөр хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр талууд хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллааг хөгжүүлэх боломжийн талаар санал солилцож, энэ хүрээнд өнгөрсөн онд зохион байгуулагдсан Гадаад харилцааны яамд хоорондын Улс төрийн дөрөвдүгээр зөвлөлдөх уулзалтын үеэр тохиролцсон ажил, арга хэмжээний хэрэгжилтийн явцын талаар ярилцав.
Монгол Улс, Бүгд Найрамдах Куба Улсын хооронд 1960 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд Куба нь эрүүл мэнд, биотехнологийн салбар өндөр хөгжсөн орон юм.
Тод мэдээ
ОХУ-БНХАУ-ыг холбосон транзит тээврийг эхлүүлнэ
2023 онд автотээврээр улс хоорондын 34.0 сая.тн ачаа, улс, хот хооронд 1.4 сая зорчигч тээвэрлэнэ. Мөн улсын чанартай авто замын дагуу 10 цэгт үйлчилгээний цогцолбор байгуулж, олон улсын автотээврийн харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг 3 улстай байгуулна.
Олон улсын авто замын сүлжээний АН-4 коридороор ОХУ-БНХАУ-ыг холбосон транзит тээврийг эхлүүлнэ.
Эх сурвалж: ЗТХЯ
Тод мэдээ
Хөгжлийн банкны асуудлаарх дараагийн сонсгол ирэх сарын 13-наас эхэлнэ
Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг шалгах Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооноос зохион байгуулах судлах хоёр дахь сонсгол 2023 оны хоёрдугаар сарын 13-наас 17-ны өдрүүдэд болно.
Энэ удаагийн сонсголоор Хөгжлийн банкны эх үүсвэрээр улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй, хөрөнгө оруулалтын шинж чанартай 355 төсөл, арга хэмжээнд олгосон зээлийн ашиглалт, зарцуулалт, үр дүн, Хөгжлийн банкны үйл ажиллагаанд эрх бүхий байгууллага, хөндлөнгийн хяналт шалгалтын болон олон улсын аудитын компаниудын дүгнэлт зөвлөмж, өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, үр дүнгийн талаар хэлэлцэнэ.
Үүнтэй холбогдуулан өнөөдөр (2023.01.30) тус Хянан шалгах түр хорооноос 12.00 цагт хэвлэлийн бага хурал зохион байгуулах аж.
Тод мэдээ
Эрчим хүчээ хэмнэцгээе!
Эрчим хүчний системийн өчигдөр орой буюу 2023 оны нэгдүгээр сарын 29-ний оргил ачаалал болох 19.00 цагт 1369 МВт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 51 МВт-аар, импорт 101 МВт-аар тус тус өссөн байна.
Нийтийн болон хувийн орон сууцандаа дулааны хэмжүүр тавих нь эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх чухал нөхцөл юм. Хэмжилт бол хэмнэлтийн үндэс болно. Дулааны хэмжүүрийг өрөөний температур тохируулагч хэрэгслийн хамт тавьснаар халаалтад зарцуулах дулааны эрчим хүчийг 15-20 орчим хувиар хэмнэж болно.
Иймд үр ашигтай хэрэглээг сонгож Эрчим хүчээ хэмнэцгээе!
-
Тод зураг2020/06/04
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ
-
Өнөөдөр2023/01/11
Улаанбаатарт өдөртөө 5 хэм хүйтэн
-
Тод индэр2021/08/04
У.Хүрэлсүх: Оюун ухаан бол дундардаггүй, харин ундардаг баялаг. Монголчууд оюунл...
-
Тод индэр2022/12/16
Л.Оюун-Эрдэнэ: Авлигатай хийх тэмцлээсээ алхам ч ухрахгүй гэдгээ дахин мэдэгдье
Сэтгэгдэл