Бидэнтэй нэгдэх

Тод мэдээ

ТББХ: Намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэв

Огноо:

,

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо 2025 оны нэгдүгээр сарын 09-ний өдөр хуралдаж Монгол Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу Монгол Улсын Засгийн газраас 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөл, “Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Монгол Улсын Засгийн газраас 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр өргөн мэдүүлсэн Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Тод мэдээ

Энхтайваны өргөн чөлөө дагуух автобусны буудлуудыг халаас зогсоолгүй болгож байна

Огноо:

,

Энэ онд нийслэлийн хэмжээнд 41 байршилд авто зам засаж, шинэчилнэ. Тухайлбал, Энхтайваны өргөн чөлөөний авто замыг хэсэгчлэн хааж, шинэчилж буй.

Ингэхдээ автобусны буудлуудыг халаас зогсоолгүй болгож, нийтийн тээврээр аюулгүй, тав тухтай, саадгүй зорчуулах нөхцөлийг бүрдүүлж байна. 

Энэ талаар НЗХГ-ын дарга Б.Одбаяр “Энхтайваны өргөн чөлөө буюу Геологийн төв лабораториос Офицеруудын ордны уулзвар хүртэлх 11.6 км явган хүний замыг шинэчилж байна. Ингэхдээ уг өргөн чөлөө дагуух автобусны буудлуудыг халаас зогсоолгүй болгож байгаа юм. Тодруулбал, өнөөдрийн байдлаар Ленин клуб болон 25 дугаар эмийн сангийн автобусны буудлын халаас зогсоолыг явган хүний зам болгон тохижуулж байна. Ингэснээр нийтийн тээврийн автобус нэгдүгээр эгнээгээр чөлөөтэй зорчих боломж бүрдэнэ. Мөн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зохиомол түгжрэл арилгах, нийтийн тээвэр хоорондын зай алдагдахгүй. Халаас зогсоолгүй болсон хэсгийг явган хүний зам болон ногоон байгууламж болгон тохижуулна” гэлээ. 

Түүнчлэн Энхтайваны өргөн чөлөөний авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 2-ны өдрөөс эхэлсэн. Ингэхдээ суурь хүчитгэх, суурь хучилтын ажлыг замын хөдөлгөөнд саад учруулахгүйгээр шөнийн цагаар буюу 22:00-06:00 цагийн хооронд хийж байна. Харин асфальт бетон хучилтыг амралтын өдрүүдэд хийж байгаа юм.

Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

Ногоон хөгжлийн хороо Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны үйл ажиллагаатай танилцлаа

Огноо:

,

Нийслэлийн ИТХ-ын Ногоон хөгжлийн хорооны өнөөдрийн хурлаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны үйл ажиллагаатай танилцлаа. НИТХ-ын төлөөлөгч, Ногоон хөгжлийн хорооны дарга Б.Золтуяа Монгол Улсын хууль тогтоомж, НИТХ-аас батлан гаргасан тогтоол шийдвэрийн биелэлт, Нийслэлийн нутаг дэвсгэр дэх ногоон байгууламж, оршуулга, голын хамгаалалт, тохижилт болон нийслэлийн хүн амын ундны болон ахуйн хэрэгцээний усан хангамжийн төлөвлөлт хяналт, хог хаягдлын менежментийн төлөвлөлт, удирдлага зохион байгуулалтын үйл ажиллагаатай тус тус танилцаж, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд хуралдааны гол зорилго оршиж байгаа талаар онцоллоо.

Хуралдаанд НИТХ-ын төлөөлөгч, Ногоон хөгжлийн хорооны гишүүн Ч.Батзориг, Т.Батцогт, Ү.Оюунзул, Г.Ууганбаяр, О.Зундуйдорж нар оролцлоо. Харин Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны холбогдох албан тушаалтнууд үйл ажиллагаа, улс, нийслэл, олон улсын байгууллагаас хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, хөрөнгө оруулалт, цаашдын чиг хандлага, тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл өглөө.

Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

Австри Улсын Ерөнхийлөгч гэргийн хамт дурсгалын мод тарилаа

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дэр Беллений Монгол Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, гэргий Лувсандоржийн Болорцэцэг, Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дэр Беллен, түүний гэргий Дорис Шмидауэр нар уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт зэрэг дэлхий нийтэд тулгамдаж буй сорилтыг даван туулах хүч чармайлтад хувь нэмрээ оруулахыг бэлгэдэж Их тэнгэр цогцолборт дурсгалын мод тарилаа.

Ерөнхийлөгч Александр Ван дэр Беллен, гэргий Дорис Шмидауэр нар мөн энэ үеэр монголын нүүдэлчин ахуй, зан заншилтай танилцан, эрийн гурван наадам, монгол үндэсний дуу хөгжим, бүжгийг толилуулсан бэсрэг наадам үзэж сонирхлоо.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Тод мэдээ48 минутын өмнө

Энхтайваны өргөн чөлөө дагуух автобусны буудлуудыг халаас зогсоолгүй...

Тод мэдээ49 минутын өмнө

Ногоон хөгжлийн хороо Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны үйл...

Өнөөдөр56 минутын өмнө

УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...

Өнөөдөр1 цаг 14 минут

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

Өнөөдөр1 цаг 28 минут

Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан

Тод мэдээ2025/05/28

Австри Улсын Ерөнхийлөгч гэргийн хамт дурсгалын мод тарилаа

Тод мэдээ2025/05/28

“Бүртгэл-Хариуцлага, хамгаалалт” нөлөөллийн аяныг эхлүүлжээ

Тод мэдээ2025/05/28

Монгол Улсын хамгийн анхны задгай усан паркийг энэ зун бүрэн ашиглал...

Тод мэдээ2025/05/28

Орон нутгийн сургуулиудын гал тогооноос гэдэсний савханцар үүсгэгч н...

Тод мэдээ2025/05/28

“Иргэн төвтэй соён гэгээрүүлэх өдөрлөг”-ийг зохион байгууллаа

Тод мэдээ2025/05/28

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл хуулийн төслүүдийг өргөн...

Тод мэдээ2025/05/28

Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Чингис хаан үндэсний музейд ...

Өнөөдөр2025/05/28

УИХ: Өнөөдөр болох байнгын хорооны хуралдаан

Өнөөдөр2025/05/28

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

Өнөөдөр2025/05/28

Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан

Тод мэдээ2025/05/27

Зургаадугаар сард цаг агаар ямар байх вэ

Тод мэдээ2025/05/27

Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр барина

Тод мэдээ2025/05/27

Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 77 гомдол, мэдээллийг хянан шалгав

Тод мэдээ2025/05/27

“УИХ-ын цом 2025” спортын тэмцээн эхэллээ

Тод мэдээ2025/05/27

УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...

Өнөөдөр2025/05/27

УИХ: Өнөөдөр болох байнгын хорооны хуралдаан

Өнөөдөр2025/05/27

УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд

Тод мэдээ2025/05/27

Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах ту...

Өнөөдөр2025/05/27

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

Өнөөдөр2025/05/27

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна

Тод индэр2025/05/26

Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Тод мэдээ2025/05/26

“Сөүлийн найрамдлын фестиваль” олон улсын арга хэмжээ үргэлжилж ...

Тод мэдээ2025/05/26

АИ-92 шатахууны үнийг литр тутамд 200 төгрөгөөр нэмжээ

Өнөөдөр2025/05/26

Зарим замын хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлаж хамгаалалт, зохицу...

Тод мэдээ2025/05/26

Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад өнөөдөр айлчилн...

Санал болгох