Тод мэдээ
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Парламентын спикерүүдэд талархал илэрхийлэв

Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар Монголын ард түмний Үндэсний их баяр наадам болон Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ойг тохиолдуулан баяр хүргэж мэндчилгээ ирүүлсэн гадаад улсын Парламентын спикерүүдэд Монгол Улсын Их Хурлын нийт гишүүд, ард түмнийхээ өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлж, хариу мэндчилгээ илгээлээ.
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга, Эрхэмсэг хатагтай В.И.Матвиенкод талархал илэрхийлж илгээсэн хариу мэндчилгээндээ, Монгол, Оросын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх, шинэ агуулгаар баяжуулах, түүний дотор хоёр улсын хууль тогтоох дээд байгууллагуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд Тантай нягт хамтран ажиллахдаа баяртай байдаг.
Цар тахлын нөхцөл байдал арилмагц хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны ойг тэмдэглэх хүрээнд парламентын удирдлага, Байнгын хороодын түвшний айлчлал, уулзалтууд хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байна гээд Эрхэмсэг хатагтай Валентина Ивановнад эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөжээ.
Канад Улсын Парламентын Сенатын танхимын дарга, ноён Жеорж Фюри болон Парламентын Нийтийн танхимын дарга, ноён Антони Рота нарт хариу мэндчилгээ илгээж, Монгол, Канадын уламжлалт найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд хоёр орны хууль тогтоох байгууллагууд үр бүтээлтэй хамтран ажиллаж, хувь нэмрээ оруулахын төлөө Та бүхэнтэй хамтран ажиллах эрмэлзэл дүүрэн байна гэдгээ илэрхийлэв.
Унгар Улсын Үндэсний Ассамблейн дарга, ноён Ласло Көвер-т илгээсэн хариу мэндчилгээндээ “Монгол, Унгарын уламжлалт найрсаг харилцааг өргөжүүлэн бэхжүүлэхэд хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагаа чухал ач холбогдолтой билээ. Бидний хамтын хүчин чармайлт манай хоёр улсын хамтын ажиллагааг боломжит бүхий л салбарт гүнзгийрүүлнэ гэдэгт миний бие итгэлтэй байна” хэмээн онцолжээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
Тод мэдээ
Мэдэгдэл

Тод мэдээ
Хүннү хотын 127.4 км авто замын бүтээн байгуулалт 30 хувьтай үргэлжилж байна
Нийслэл Улаанбаатар хотын хүн амын төвлөрлийг сааруулах, бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийг хангах зорилгоор “Хүннү” хотыг Богд хан уулын өвөрт, Хөшигийн хөндийд төлөвлөсөн.
Энэхүү хот нь Улаанбаатар хотоос 53 км, Төв аймгийн Зуунмод хотоос 10 км зайд, “Чингис хаан” олон улсын нисэх буудлын орчимд байрших бөгөөд нийт 150,000 хүн ам, 80,000 орчим ажлын байр, 10.5 сая м.кв барилгажих талбайтай байх юм.
Хүннү хотод төрийн байгууллагуудын цогцолбор, эдийн засгийн чөлөөт бүс, их дээд сургууль, оюутны хотхон, тээвэр ложистикийн нэгдсэн төв зэрэг олон чиг үүрэг бүхий шинэ төв болгохоор төлөвлөсөн бөгөөд олон улсын жишигт нийцсэн, байгаль орчинд ээлтэй “Ногоон” хот болох юм.
Хүннү хотын Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, ажлын зураг төслийн дагуу 2022 оноос хойш хотын дэд бүтцийн эх үүсвэрийн бүтээн байгуулалтын ажлууд хэрэгжиж, цахилгаан хангамж 86%, ус хангамж 80%, үерийн хамгаалалтын суваг 75%, мэдээлэл холбооны сүлжээ 65%, ариутгах татуурга 10%, дулаан хангамж 10 % -ийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
Төслийн хүрээнд Нийслэлийн төсвийн хөрөнгөөр эхний ээлжинд 127,4 км зам барихаар төлөвлөгдсөн бөгөөд замын ажлын зураг төсвийг “ХЗТ автозам” ХХК гүйцэтгэж байна.
Нийт 127,4 км замаас эдийн засгийн чөлөөт бүсэд 24,6км, олон нийтийн төвд 6,4км, хотын төв засаг захиргааны бүсэд 77,8 км, их сургууль оюутны хотхон өндөр технологийн бүсэд 2,2 км, тээвэр логистикийн бүсэд 16,4 км зам тус тус төлөвлөгдсөн. Ажлын гүйцэтгэл 30 хувьтай хэрэгжиж байна.
Тод мэдээ
Тээврийн хэрэгсэл худалдан авахаар 48 сая 900 мянган төгрөг шилжүүлсэн гэж бусдыг залилжээ
-
Тод мэдээ2022/03/21
УИХ: Намын бүлэг, ажлын хэсгүүд хуралдана
-
Тод мэдээ2023/03/31
ОБЕГ: Цасан болон шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг анхааруулж байна
-
Тод мэдээ2023/10/23
Нийслэлийн нутгийн захиргааны болон харьяа байгууллагуудын чиг үүргийн давхардлы...
-
Тод индэр2020/12/11
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл мэдэгдэл гаргалаа